ТОКИО. /NHK/. Nissan” компанийн орлого энэ санхүүгийн жилд дахин буурах төлөвтэй байна. Тус компанийн АНУ дахь борлуулалт суларсантай холбоотойгоор уг үзүүлэлт дөрвөн дэх жилдээ дараалан буурах гэж буй нь энэ юм.

Nissan” компаниас мягмар гарагт гаргасан орлогын тайланд дурдсанаар, 2018 оны санхүүгийн жилд компанийн борлуулалт 3 хувиар буурч, 105 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Мөн үйл ажиллагааны орлого 44 хувиар буурч, 2.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. 


Эдгээр үзүүлэлт буурсан нь АНУ дахь борлуулалтын хэмжээ 9 хувиар, дэлхий дахины борлуулалт 4 хувиар буурсантай холбоотой байна. “Nissan” компанийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, энэ санхүүгийн жилд АНУ, Европ дахь бизнесийн үйл ажиллагаа сул хэвээр байж, борлуулалт 2 хувиар бууран 103 тэрбум ам.долларт хүрэх ажээ. 

Nissan” компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава мэдэгдэхдээ, цаашид ашиггүй бизнесийн үйл ажиллагаагаа зогсоож, үйлдвэрлэлийн тогтолцоогоо хянах зэрэг нарийн шинэчлэлтүүдийг яаралтай хийх болно гэжээ. Мөн тэрбээр, АНУ дахь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчдийн сонирхлыг татах ажлуудыг хийнэ гэж мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг