Шинжээчид Солонгосын гар утасны доторхыг шинжиж, маш олон асуудалтай тулгарчээ.

IFixit-ийн гар утас засварлахад зориулсан гарын авлага зохин бүтээгч нар Samsung S9+ гар утасыг дүгнэжээ. Тэдний гаргасан дүгнэлт урам хугарахаар байсан бөгөөд девайсыг засваралахад маш хэцүү гэжээ.

Шинжээчид эхэлсэн цагаасаа хүндрэлтэй тулгарсан байна. Дэлгэцийг задлах үед цавууг салгахын тулд халаагч буу ашиглах хэрэгтэй болжээ. Түүний дотор 16 эрэг боолт ашиглан хуванцар бэхлэсэн байжээ. Аккумулятор хүртэл корпустай бат бэх бэхлэгдсэн байсан бөгөөд салгахын тулд дахин халаагч буу ашигласан байна.

Хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан ч шинжээчид утасны конструкцын давуу талыг сайшаажээ. Гэвч задалгааны үр дүнгээр 10 онооноос ёрдөө 4 оноог Samsung S9+ гар утас авч чадсан байна. Samsung S9+ гар утастай нэгэн зэрэг худалдаанд гарсан Galaxy S9 гар утас мөн адил оноо авсан байна.