Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд онгоц уналаа гэсэн бичлэг бүхий мэдээлэл сошиал орчинд тараад байна.

Тэгвэл энэ талаар бид тодруулга авлаа.

ОБЕГ: Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд тухайн газарт хогийн цэгийн ойролцоо автомашины дугуй шатаж байсан гэв.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар: Энд онгоц унаагүй. Харин Алтанбулаг сумын зүүн талд байдаг хогийн цэг шатсан гэв. 

Нутгийн иргэдийн өгсөн мэдээллээр Орос руу гарах гэж буй иргэд тэнд дугуй шатаасан байх магадлалтай гэнэ. Мөн автозамаар хил гарах гэсэн тээврийн урсгал их байдаг болохоор дугуйны хог хаягдал ихтэй аж. Тиймээс сумын ажил хариуцсан хүмүүс тэдгээр дугуйг цуглуулж шатааж байгаль орчноо цэвэрлэдэг байна.

Харин дугуй шатаах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнээс тодрууллаа.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнэ:

Дугуйны материалын найрлаганд  17 төрлийн хүнд металлын элемент агуулдаг. Тухайлбал хар тугалга, хром, кадми, мөнгөн ус, нефтийн химийн аргаар боловсруулсан синтетик резин, нүүрстөрөгч, хар тос, төмөр утас болон хлор ордог. Нийлэг резин нь ихэвчлэн органик химийн бодисууд болон төмрийн хүчил агуулдаг.

Дугуйг дур мэдэн шатаавал гарах утааных нь нөлөөгөөр амьсгалын замын эрхтэн тогтолцоонд эмгэгч үүсч цаашлаад хавдар үүсдэг гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Хаягдал дугуйг дахин ашиглаж бүтээгдэхүүн хийж боловсруулах нь байгаль орчин ээлтэй. Харин шатаахаар бол тусгай зууханд шатааж энергийн эх үүсвэр болгон ашиглаж байна . Мөн механикийн аргаар задлан дахин боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жишээ нь хүүхдийн тоглоомын талбайн тоглоом, замын хаалт хашлага, замын тэмдэг тэмдэглээ, хиймэл мод, хогийн сав гм олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бичлэг: