ВЕЛЛИНГТОН. /AP/. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг өндөр түвшинд явуулахыг тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн үүрэг болгосон байна.


Гуравдугаар сарын 15-нд болсон террорист халдлагыг бие даан мөрдөн шалгах хааны комисс байгуулсан тухай Ж.Ардерн даваа гарагт олон нийтэд мэдэгдсэн байна. Дээд шүүхийн шүүгч ахалсан уг комисст өргөн хүрээний эрх мэдэл олгожээ. Үүнд хэргийн газар байсан хүмүүсийг гэрчээр дуудах зэрэг багтах юм.


“Твиттер” дэх халдлагын өмнөх зурвасуудаас үзэхэд, гэмт этгээдүүд уг халдлагыг хоёр жилийн турш төлөвлөсөн байж магадгүй ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг