100 айлын автобусны буудлын орчим, Нарлаг зоогийн газрын үүдэнд хүн буудсан байж болзошгүй хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв. Хэргийн газар дээр цагдаагийн хамгаалалтад гарч хэргийн газрын үзлэг явагдаж байна. 

Амь насаа алдсан хүн 40 орчим насны эрэгтэй хүн юм байна. Хэрэг 8 цаг 30 минутын үед гарчээ. Тухайн үед иргэн толгойноос нь цус гарсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсөн байна. Урьдчилсан байдлаар амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоох юм.  

10 цаг 10 минутынт үед Цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа бөгөөд буудсан байж болзошгүй хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Шууд:

Фото: