Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог. Үүнийг  нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4-ийг эзэлж байгаа нь батална. Баримтаас үзэхэд түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж.

Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяныг хоёр дахь жилдээ Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг, “Холт интернэшлл” Олон Улсын байгууллага хамтран 2018 оны 11-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 25-ныг хүртэл хугацаанд  хэрэгжүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түлэгдэж гэмтэгсдийн хүйсийн харьцаа: Нийт түлэгдэгсдийн 47.2 хувь нь эмэгтэй, 52.8 хувь нь эрэгтэй. Нийт түлэнхийн 60 хувь нь 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд шалзлагдан түлэгдэж байна. 0-4 насны хүүхдийн түлэгдэлтийн хүйсийн харьцаа нь 44. 4 хувь нь эмэгтэй, 55.6 хувь нь эрэгтэй. Түлэнхийн шалтгаанаар нас барсан тохиолдлыг насны бүлгээр (3 жилийн  дундаж) :

- 0-5 нас 75.5%

- 5-19 нас 2.2 %

- 20- оос дээш насныхан 22.3%

0-4 настай хүүхдийн түлэгдэлтийн шалтгаан:

- Халуун хоол цай, өөх тос 47.6%

- Халуун ус 31%

- Гэр ахуйн зориулалтын халаах хэрэгсэл 12.4%

Эцэг, эх хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах:

1. Насанд хүрээгүй болон өндөр настай хүнтэй бага насны хүүхдээ орхихгүй байх.

2. Баяр ёслол, аялал зугаалгын үед хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулах

3. Гэрийнхээ аюулгүй орчинг бүрдүүлэх. Хүүхдээ түлж болзошгүй эрсдэлт зан үйлээ өөрчлөх хэрэгтэй.

Манай улсын 0-5 хүртэлх насны хүүхдэд тохиолдож буй осол гэмтлийн нэгдүгээрт түлэгдэлт өвчин байна. Хүүхдүүд гэртээ түлэгдэж байна:

~ Халуун тогоог газарт байрлуулж хоол цайг хийж байна.

~ Өрхийн цахилгаан утас, залгуурын байршил тохиромжгүй байгаа нь түлэгдэх шалтгаан болж байна.

~ Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс болж хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг.

~ Ус буцалгагчийг зориулалтын бус газарт байршуулснаар хүүхдүүд товчлуур дээр дарж хөлөө түлдэг.

~ Хүүхдийг усанд оруулахдаа халуун усыг түрүүлж хийгээд хүүхдээ анзаарахгүй орхиж байна.