Зам, тээврийн хөгжлийн сайд өнөөдөр шуурхай хурал зарлаж, салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад буй асуудлуудаар тодорхой үүрэг чиглэлийг албанынханд өглөө. Хурлын үеэр сайд Д.Ганбат "Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдад хувьчлах ажлыг Японы талтай харилцан тохирсон тул төмөр замчдад орон сууцны гэрчилгээ олгоно" гэв.