УИХ-ын чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох нь. Энэ асуудлаар Д.Мөнх Оргил гишүүн санал гаргажээ. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж "Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох нь зүйтэй. Өмнө нь нээлттэй болоод л байсан. Үүнийг УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтай газартай яриад шийдээрэй" гэсэн байна.

Төрийн ордны арын цэцэрлэг хотын төвийн хүүхэд хөгшид очих дуртай газрын нэг байсан юм. Харин хашаа барьсанаар хойш ийм боломжгүй болсон билээ. Хэрэв хаалга нээгдвэл иргэд маань чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр ч гэсэн нэмэгдэх юм.т