2018, Наймдугаар сарын 7, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Хаппи Веритас оношилгооны төв 11 цагаас Үндэсний мэдээллийн төвд В, С вирусийн идэвхжил тоолуулсан хүмүүстээ элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.



2018, Наймдугаар сарын 6, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. М.Энхболд: Чуулган зарлахад надад татгалзах зүйл байхгүй

УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа.

-УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг. Үргэлжлүүлж унших 


2. Н.Мадурог хөнөөхийг завдах үед 3 дрон дэлбэрчээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдах үед 3 нисдэг аппарат дэлбэрчээ. Энэ тухай Венесуэлийн мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “3 дрон байсны нэг нь ерөнхийлөгчийн зогсож байсан индрийн эсрэг талд байрлаж байсан бол нөгөө нь дээш хөөрч, индрийн баруун талд дэлбэрчээ. Үргэлжлүүлж унших


3. Д.Амарбаясгалан: 42 дугаар тойрогт МАН ялах бүрэн боломж байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр болж буй МАН-ын Бага хурлын II хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Иргэд нам болон улстөрчдөд итгэх итгэл буурсан энэ цаг үед нам хэрхэн ажиллаж иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг бидний гол зорилт болоод байна. Үргэлжлүүлж унших


4. С.Эрдэнэ: АН мөрийн хөтөлбөрөө өөрчлөхгүйгээр сонгуульд оролцоно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. ҮБХ-ны IV хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм.  Үргэлжлүүлж унших


5. Б.Гангаамаа: К2 оргилд гарахыг Монголчууд хэдэн жил хүсэж, мөрөөдөж байсан

Дэлхийн ноён оргилуудын нэг К2 оргилд авирсан Гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа тэсвэр хатуужил шалгасан аяллынхаа талаар мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд хийлээ.

Тэрээр хэлэхдээ "К2 ууланд авирахаар яваад хоёр сар гаруйн дараа ард түмэнтэйгээ амжилттай уулзаж байгаадаа баяртай байна. Би явахынхаа өмнө "Ирээд амжилтныхаа тухай хөөрөлдөх болно" гэж хэлж байсан. Үргэлжлүүлж унших