2018, Дөрөвдүгээр сарын 24, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна.
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” Туушин зочид буудалд эхэлнэ. Хуралдааныг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде нар нээж үг хэлнэ.
    Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй тус хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.



2018, Дөрөвдүгээр сарын 23, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ний цом Монголд

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина" цом өнөөдөр Монголд ирлээ. Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор зочлоод ОХУ-д буцаж очих аж.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ. Үргэлжлүүлж унших 


2. “Korean Air”-ийн ерөнхийлөгч "ууртай" охидоо ажлаас нь хална

Эрх мэдлээ хэтрүүлэн бусдад дээрэнгүй хандсан гэх дуулиан шуугианы бай болоод буй хоёр охиноо компаниасаа гаргана гэдгээ Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

“Korean Air” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг бага охин Чо Хюн Минь нь өнгөрсөн сард зар сурталчилгааны агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Асуултад хариулсангүй” гэх шалтгаанаар нэгэн ажилтан руу хашгичиж, нүүр рүү нь ус цацсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж. Үргэлжлүүлж унших 


3. Улсын дээд шүүхийн шүүгчид 5 хүн нэр дэвшжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. 

Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. Үргэлжлүүлж унших 


4. Америкт ресторанд дөрвөн хүнийг буудан хөнөөжээ

АНУ-ын Теннесси муж улсад “Waffle House” ресторан руу нэгэн нүцгэн залуу дайрч орж ирээд хагас автомат буугаар дөрвөн хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн 03:25 цагт гарсан аж. Үргэлжлүүлж унших 


5. 4, 9 тоогоор төгссөн бол энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Үргэлжлүүлж унших