Авилгатай тэмцэх газар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар байцаалт авчээ.

Тус асуудалд АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд өнөөдөр дээрх гишүүнээс байцаалт авсан байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх "Капитал" банкийг ЖДҮ-тэй холбоотой асуудлаар битүүмжилсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Харин АТГ энэ талаар "Тус банкийг битүүмжлээгүй, үзлэг хийж, хэрэгтэй бичиг баримтыг хураан авсан" гэх мэдээлэл өгөөд буй юм.

Мөн АТГ өнгөрсөн долоо хоногт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр хүнийг дуудаж байцаалт аваагүй" хэмээн мэдэгдсэн.

Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-тэй холбоотой асуудлаар байцаагдсан 2 дахь УИХ-ын гишүүн болж буй бололтой.