Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.  Салхи зүүн аймгуудийн нутгаар хойноос, бусад нутгаарбаруун өмнөөс 5-10 м/с, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутгаар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр 21-26 градус, их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус бусад нутгаар 25-30 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Цэлмэг, салхи баруун хойноос 4-9 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 09 дүгээр сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг 3-нд баруун аймгийн нутгийн ихэнх, төвийн аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутгаар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.