ВАШИНГТОН. /РИА Новости/. ОХУ-ын Венесуэлд үзүүлэх нөлөөтэй тэмцэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим санал нэгтэй баталжээ. Хуулийн төслийг Сенат баталж, АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох аж.


Хуулийн төсөлд Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй Венесуэлийн эрх баригчдыг Орос дэмждэг гэж үзэж байгаагаа Төлөөлөгчдийн танхим илэрхийлжээ. Хуулийн төсөл батлагдсанаас хойш 120 хоногийн дотор Төрийн нарийн бичгийн дарга Оросын болон Венесуэлийн эрх баригчдын аюулгүй байдлын чиг шугамын асуудлаархи хамтын ажиллагааны талаар болон энэхүү хамтын ажиллагаа нь АНУ хийгээд Өрнөдийн орнуудад аюул учруулж болзошгүй талаар Конгресст тайлан тавих ёстой болох аж.  


Венесуэлийн аюулгүй байдлын хүчинд ОХУ-ын нэрийн өмнөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж үзэж байгаа хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг хориглох, визийг нь цуцлах төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг