ТОКИО. /NHK/. Японы Олимпын хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэдаг Францын эрх баригчид авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буйтай холбоотойгоор албан тушаалаасаа огцрох төлөвтэй байна.


Шинэ ерөнхийлөгчийг ирэх зургадугаар сард болох хоёр жил тутмын санал хураалтаар сонгох ажээ. Ц.Такэда улиран сонгогдож магадгүй хэмээн өмнө нь таамаглаж байсан боловч түүний одоогийн байдлаас үзэхэд албан тушаалаа үргэлжлүүлэн хашихад тохирохгүй гэж үзжээ.


Олимпын хорооны ерөнхийлөгчийг 2020 оны Олимп, паралимпын наадмыг Токио хотноо зохион байгуулах эрх авахын тулд авлига өгсөн хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Харин Ц.Такэдагийн хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. 


Гэсэн хэдий ч өнгөрсөн нэгдүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Такэда сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзаж, хариуцлага хүлээхээс зайлсхийсэн байна. Энэхүү явдлаас хойш тэрбээр гадаадын орнуудад хийх бизнес аяллуудаа цуцалж, олон улсын уулзалтад оролцоогүй ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг