Загасан хүн хочит Майкл Фэлпсийг усан спорт сонирхогчид андахгүй. Түүний үлгэр домог шиг рекорд амжилтыг эвдэхэд бэрх гэж ярьж байсан цаг саяхан. Тэгвэл Кларк Кэнт Апуада хэмээх усанд сэлэгч түүний рекордыг эвджээ.

Тодруулбал, 10 настай Кларк Кэнт Апуада нь 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 23 жил хэн ч эвдээгүй байсан Майкл Фэлпсийн 10 настай үеийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ үйл явдал орон нутгийн цагаар ням гаригт болсон байна.
Апуада нь 1:09.38 гэсэн цагийн амжилтаар уг рекордоо тогтоохдоо Фэлпсийн амжилтыг 1.1 секундээр шинэчилсэн юм.

Энэ талаараа “Майкл Фэлпсийн рекордыг эвдэх нь миний мөрөөдлүүдийн нэг байсан. Би 7 настайгаасаа хойш энэ талаар боддог байлаа” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдсан юм.

Загасан хүн хочит Майкл Фэлпс


Эх сурвалж: SPS