~*~ЗАГАС~*~

Таны амьдралд олон зүйл тохиолдож байгаа тул тайвширч, бодож бясалгах нь зүйтэй. Тэгвээс өөрийн үнэ цэнэ, хүсэл сонирхлыг өөр өнцгөөс харах болно. Долоо хоногийн эхээр хайр дурлалын, эсвэл карьерт бат бэх харилцаа үүснэ. Ямар ч өөрчлөлт гарсан бай, зөв зам дээр яваагаа санаарай. Загасныхан энэ долоо хоногт амьдралдаа тун чухал хүмүүсээ сэлбэж мэдэх. Өөр хэний ч биш, өөрийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагатайгаа нүүр тулж, түүнийхээ араас хөөцөлд. 

~*~ХОНЬ~*~

Таны хайр дурлалын амьдрал энэ долоо хоногт тун чиг халуун байх нь. Та хүлээстэй байх дургүй ч тантай адил чөлөөт сэтгэдэг, хөгжилтэй хүнтэй учрах болно. Тиймээс ялангуяа долоо хоногийн эхээр аль болох нээлттэй байгаарай. Танд аялах, гадуур зугаалах боломж олдож магад. Буд гараг пүрэв гарагт эгц байрлалд очиход ажил дээр удаан үргэлжилсэн залхуутай асуудлуудаас салахад тохиромжтой. Ирэх долоо хоногуудад та олон нийтийн ажилд ихэнх цаг хугацаагаа зарцуулна. Хонины ордынхон унтлагын өрөөнд, тэндээс гадуур ч өөрийн далд хүсэл сонирхлоо илчлэх хэрэгтэй. 

~*~ҮХЭР~*~

Зөн билигтээ итгэх цаг. Тэр дундаа ажил болон гэр бүлийн талбарт эргэлзэхээ боль. Таныг залагч Сугар гарагийн байрлалаас болж долоо хоногийн эхээр зарим нэг хүн асуудлын хүндхэн бодит байдалтай тулгарах хэрэг гарна. Үхрийн ордныхон томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгаа бол одоо л гайхалтай боломж. Буд гараг Хилэнцийн байрлалд орсноор таны хайр дурлалын амьдрал шажигнах болно. Одооноос эхлэн аравдугаар сарын 18 хүртэл ид шид болохыг хүлээгээрэй. 

~*~ИХЭР~*~

Та тун ч бүтээлч хүн, тиймдээ ч энэ долоо хоногт таны эрч хүч, татах увдис дээд цэгтээ хүрнэ. Долоо хоногийн эхээр болох оддын эрчимтэй хөдөлгөөн таныг урлаг, технологи, ивээн тэтгэлэгтэй холбоотой шинэ төсөл эхлүүлэхэд хүргэж мэдэх. Адилхан бодол, хүсэл сонирхолтой хүнтэй уулзаж чадвал оддыг чиглэн хамт нисээрэй. Учир нь хамтарч, түншлэхэд хамгийн тохиромжтой цаг одоо тохиож байна. Таныг удирдагч Буд пүрэв гараг эсрэг чиглэл рүү хөдлөх үед сая л нэг юмс цэгцэрч, үр дүнтэй, тайван болсон юм шиг санагдана. Фитнесс, иогт явж амьдралын эрүүл хэв маягт илүү анхаараарай. 

~*~МЭЛХИЙ~*~

Энэ долоо хоногийн эхээр таны зөн совин хүчтэй байх тул томоохон шийдвэр гаргах гэж байгаа бол одоо л хамгийн тохиромжтой. Пүрэв гарагт гаргасан шийдвэр зөв байх магадлалтай. Хийх ажил тань овоорсон ч гэртээ байж, хайр дурлалын асуудалдаа анхаарахыг илүүд хүсэх болно. 

~*~АРСЛАН~*~

Та энэ долоо хоногт аялаж, шинэ зүйл сурвал бүтээлч санаа ундрах болно. Соргог байж чадвал бизнесийн шинэ санаа барьж авч чадна. Буд гарагийн нөлөөлөл пүрэв гарагт ихэсч удаан шаналгасан санхүүгийн асуудлаа шийдэх боломж олдоно. Олон нийтийн арга хэмжээ төлөвлөгөөнд тань орж ирж магадгүй. Гэхдээ гэр бүлдээ анхаарч, энэ амралтын өдрүүдийг үүрэндээ “ичиж” өнгөрөөгөөрэй.

~*~ОХИН~*~

Та төлөвлөөгүй явдалд дургүй, гэхдээ энэ долоо хоногт танд гэнэтийн зүйл тохиолдох болно. Аливаа ажлаар хүнтэй уулзвал мөрөөдөж байсан боломжоо олж авч чадна. Гэхдээ урт хугацаанд гарах үр дагаврыг болгоомжтой тооцоолоорой. Таны хайр сэтгэлийн амьдралдаа алхам хийх гэж байгаа бол мөн адил. Ухаалаг Буд шулуун замаар явах тул пүрэв гарагт чухал шийдвэр гаргавал зохилтой. Энэ долоо хоногийн эрч хүчээ авахын тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. Ингэхдээ дотно хүмүүстэйгээ хамт байхыг хичээгээрэй. 

~*~ЖИНЛҮҮР~*~

Энэ долоо хоногт олон өөрчлөлт гарч мэдэх. Таныг залагч Буд гарагийн нөлөөлөл ням, даваад ихэсч хувийн болон мэргэжлийн харилцаа хэр удаан настайг ойлгоход тусална. Хэрэв танд муу совин татвал одоо л ухарч, чиглэлээ өөрчлөх цаг. Өөрийнхөө төлөө зогсож, хүссэн зүйлээ авахад шаардлагатай эрч хүчийг та пүрэв гарагт хүлээж авна. Тиймээс энэ долоо хоногт өөрийнхөө хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад илүүтэй анхаарч, бусдыг бага ч гэсэн үл тоомсорлох нь зүйтэй. 

~*~ХИЛЭНЦ~*~

Та энэ долоо хоногт тун мэдрэг, эмзэг, зөн совин тань хэзээ хэзээнээс ч илүү хурц байна. Мэдрэмждээ соргог хандаж, зүүдээ мана. Найз нөхөд болон ажлын хамт олондоо санал бодлоо хэлмээр байвал пүрэв гарагийг хүлээгээрэй. Нар Жинлүүрийн ордонд очсоноор танд ганцаараа, чимээгүй байх хэрэгцээ шаардлага үүснэ. Гэвч Сугар гараг таны орд руу бямба гарагт очих тул юу хүсэж байгаагаа одооноос аравдугаар сарын 18 хүртэлх хугацаанд тодорхойлж, аль нь биелж байгааг анзаараарай. 

~*~НУМ~*~

Өнгөрсөн долоо хоногууд сэтгэл догдлол, эрч хүчээр дүүрэн байлаа. Энэ байдал үргэлжилж, танд гайхалтай санаа, боломж гарч ирнэ. Найз нөхдийн хүрээллээр дамжиж ирсэн танил хайр дурлал, эсвэл ажлын хамтрагч байх магадлалтай. Аянга нэг цахисан газраа дахиж цахидаггүй учир боломжийг бүү алд. Ухаалаг Буп пүрэв гарагт л шулуун замаар явах тул карьерийн шийдвэр гаргахаа азна. Мөн өдөр нар Жинлүүрийн орд руу нүүх тул өөртэйгөө ижил бодолтой олон хүнтэй учирна.

~*~МАТАР~*~

Таны хувьд ажил хэзээд л чухал байсаар ирсэн. Долоо хоногийн эхэнд гарч ирэх гайхалтай боломжууд таныг тэс ондоо чиглэл рүү эргүүлж мэднэ. Тиймээс мэдрэмждээ итгэж, ажил урагшлахад хэрэгтэй гэсэн бүхий л арга хэмжээг аваарай. Шинэ мэдээлэл зарлах, гэрээ үзэглэх, санал бодлоо хуваалцмаар байгаа бол пүрэв гарагийг хүлээ. Энэ долоо хоногт найз нөхөд болон ажлын хамт олонтойгоо амжилтаа тэмдэглээрэй. 

~*~ХУМХ~*~

Та энэ долоо хоногт аялах, эсвэл шинэ мэдээ дуулснаар томоохон амжилт гаргаж мэднэ. Таныг залагч, шинийг санаачлагч Тэнгэрийн ван гараг хайрын гараг болох Сугарын эсрэг байрлалд очсоноор эргэлзээ арилна. Одоо л урагшлах, дэлхий ертөнцтэй төлөвлөгөөгөө хуваалцах цаг. Гэхдээ пүрэв гарагаас хойш. Ирэх амралтын өдрүүдэд бүхнээс холдвол сексийн амьдралд таатай зүйл тохиолдох магадлалтай.