Иргэд анх удаа орон сууц худалдан авсан орлогын чөлөөлөлт, үр хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу эдэлдэг.

2017 оны тайлангаар улсын хэмжээнд энэхүү шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоно.

2018 оны гуравдугаар сарын 1-нээс буцаан олголт эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 50,916 иргэнд ногдох 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.



Эх сурвалж: Нийслэлийн татварын газар