"Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос


Аз жаргалтай Костягийн түүх

Хүнд сэдэл авах хоёр арга зам бий. Нэг нь амжилтанд тэмүүлэх нөгөө нь асуудлыг шийдэх. Өөрчлөгдөх хүсэл эрмэлзэл эсвэл толгой дээр унасан маш том асуудал л биднийг урагш хөдөлгөдөг.

Жишээ нь, миний танил Костя хорт хавдрын сүүлийн шатанд байгаагаа гэнэт мэдсэн юм. Эмч нар түүнд “Залуу минь, бидэнд хийж чадах зүйл алга. Чамд хоёр сарын л нас байна” гэж хэлсэн. Костя хувь тавилантайгаа эвлэрэн маш олон жилийн өмнөөс хүсч байсан зүйлээ хийхээр шийдэв. Тэр далайтай ойрхон газар руу нүүж орой гитар тоглон усны мандал ширтэн суухыг хүсдэг нэгэн. Гэвч тэр энэ бүхнийг хийж амжаагүй явсан билээ.

Ингээд Костя маань бүх эд хөрөнгөө зараад Малайз руу нэг талын тийз авахдаа үнэхээр аз жаргалтай харагдаж байв. Тэр тэнд гитар, банжо тоглож бараг л нутгийн олны танил болохоо шахсан билээ.

Харин дараа нь эмч нар түүн рүү залгаад: ”Уучлаарай залуу минь, бид шинжилгээ андуурчээ. Чи он удаан жил амьдрах юм байна” гэж хэлжээ. Харин Костя одоог хүртэл Малайзад аз жаргалтай, сэтгэл хангалуунаар өөрийн хөгжмийн хамтлагийг байгуулан амьдарч байна.

Би энэ аргыг залхуу хүмүүсийн арга гэж нэрлэдэг юм. Зүгээр л суугаад амин чухал асуудал гарч ирэхийг хүлээдэг.

Авс

Амьдрал таныг ангал руу түлхэхээс өмнө та “бооцоогоо нэмэх” нь илүү үр дүнтэй арга шүү. Хэдэн жилийн өмнө танил маань сургалтанд хамрагдсан тухайгаа надад ярьсан юм. Тэднийг сургалтанд суусны дараа ой мод руу аваачиж авсанд хэвтүүлэн булшны нүхэнд  хийсэн байна. Өөрсдийн амьдралын талаар бод хэмээн дээрх байдалтай хэдэн цаг үлдээсэн гэнэ.

Найз маань надад энэ талаар ярихдаа “Тэр үед би энэ аргыг хэнд ч хэрэггүй, ийм зүйлд оролцож буй хүмүүсийг гаж донтнууд гэж бодсон. Харин эргээд бодоход энэ арга зөвлөхөд хэцүү ч үр дүнгээ өгдөг, хүссэн ажлаа эхлэхэд нь түлхэц болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа шүү” гэсэн юм.

Тэр авсанд ороход төрсөн мэдрэмжээ “Би маш гүн цочиролд орсон. Энэ дэлхийгээс явах цаг минь болсон гэсэн жинхэнэ мэдрэмж надад төрсөн. Бас хорвоо ертөнцөөс өгөгдсөн хугацаандаа би юу ч хийж чадаагүйдээ чин сэтгэлээсээ харамссан” гэсэн билээ.

“Аянга буухаас нааш залбирдаггүй” гэсэн зүйр үг чинь яг үүнийг хэлж байгаа юм. Гагцхүү бидний амьдрах эх үүсвэр буюу эрүүл мэнд, цаг хугацаа, эрч хүч маань дуусдаг гэдгийг ойлгох мэдрэмж маань бидний урагшлуулдаг билээ. Энэ бүхэн ерөөсөө одоо л өөрчлөлтийг хийхгүй бол хайран амьдралаа дэмий үрнэ гэдгийг ухаарахад хангалттай зүйл билээ.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875