Х.Оргил
06 сарын 15, 2020
Нэгэн тосгонд жижигхэн заан амьдардаг байжээ. Түүнийг өөр тийш явуулахгүйн тулд бөх гэгч уяагаар аргамжиж орхиж. Үнэндээ модонд уядаг уяа нь модыг хэдэн метрийн холуур тойрч явахад хангалттай урт байсан юм. Заан өсч том болов. Гэхдээ түүнийг нөгөө л уяагаар уядаг хэвээрээ. Тэр байрандаа эргэлсээр л. Заан уяаг тасдаад зугтаахад хангалттай том болсон ч тэр дассан байдлаараа нөгөө тойргоосоо үл хэтэрнэ. Өөрийн тав тухтай бүсэд байх нь түүнд илүү амар байсан учраас тэр.
Ийм л гунигтай түүх юм. Харин одоо тав тухтай бүсийн тухай биш харин түүний найз болох эсэргүүцлийн хүчийн тухай, мөн ямар нэгэн санаа төрсөн үед яагаад шууд хийх шаардлагатайг ярилцья.
Нэгэн бороотой өдөр би салхилахаар гараад өөрийн ах Эльдартай таарав. Тэр гэр рүүгээ явж байгаад намайг харан түр зогссон юм. Би түүнд хамт салхилахыг санал болголоо. Тэр эргэлзэлгүйгээр “Дуртайяа! Одоохон машинаа тавчихаад ирнэ” гэж хэлсэн юм.
Бид цаг салхилав, бороонд түүний өмссөн шинэ илгэн гутал нь норжээ. Гэсэн ч тэр нороод тав тухгүй байгаагаа ч үл анзааран салхилна. Учир нь бидний яриа маш сонирхолтой, үр дүнтэй, урам зориг өгсөн яриа болсон билээ. Харих цаг болоход Эльдар:
- Юу гээч, түрүүн чи надад салхилахыг санал болгоход би шууд зөвшөөрсөн, харин машинаа тавих гээд явах замд миний тархи эсрэгээрээ ажиллаж эхэлсэн. Тархи минь “Чи одоо хаачих нь вэ, гадаа бороо орж байна байна шүү дээ. Бас орой болсон байна. Чи харьж оройн хоолоо бэлдэж маргаашийн ажилдаа бэлдэх хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ тохиромжтой шалтаг бодож олоогүй бол би бараг харих байсан болов уу. Харин одоо чамтай цагаа хамт өнгөрөөсний дараа миний сэтгэл санаа маш сайхан байна. Мэдээж би шинэ илгэн гутлаа угаах хэрэгтэй. Гэхдээ энэ бол асуудал биш. Бидний ярианаас би долоо хоногийн эрч хүчээ авлаа. Сэтгэл амарлаа гэсэн юм.
Танил нөхцөл байдал байгаа биз?
Заримдаа зүгээр л салхилмаар, ууланд алхмаар санагддаг уу. Гэтэл тархи ажиллан “Хөөе, чамд хийх зүйл их байгаа шүү” гэж хэлж сануулдаг биз. Эсвэл хүссэн сургалтандаа суухад зориулан мөнгөө зарцуулмаар санагдсан ч таны дотоод дуу хоолой гэнэт “Чи энэ сургалтаар яах юм вэ, шинэ цүнх авсан нь дээр шүү дээ” гэхийг сонсч байсан уу. Эсвэл та иогийн хичээлд явахаар шийдэж бүх бэлтгэлээ хангасан ч нөгөө л нэг дотоод дуу хоолой “Өө энэ чинь оройны 9 цагт юм байна шүү дээ. Бараг 11 цагт гэртээ ирэх нь, бусад ажлаа хийж амжихгүй, унтаж амрах цаг бага үлдэх нь” гэж хэлж байсан уу.
Та хэдэн удаа өөрийн жинхэнэ хүслээ ийм байдлаар дарж байв. Энэ бүх зүйлд эсэргүүцлийн хүч буруутай.
Тархинд бидний аюулгүй байдлын тухай ойлголтын үйлдэл бий. Энэ үйлдэл биднийг тав тухтай бүсээс гарах үед маш их хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг.
Бидний тархи тав тухтай бүсээс гарахыг яг л галд шатах мэт эсэргүүцэн хүлээн авдаг. Иймээс л дээрх тохиолдолд тархи ямар нэгэн шалтаг олдог юм.
- Гадаа маш хүйтэн байна шүү дээ, гэртээ байсан нь дээр...
- Ажлаасаа гарах юм бол өлсч үхнэ шүү.
- Өөрийн ажлаа эхлүүлж хэрэггүй ээ. Чиний таньдаг бүх хүмүүс бүтэлгүйтсэн шүү дээ.
- “Өрөөнөөс бүү гар. Алдаа бүү хий”
- Энэ сургалтанд явах хэрэггүй ээ. Чиний амьжиргааны мөнгө чинь сарын эцэс хүртэл хүрэлцэхгүй шүү.
Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.
1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.