Биткойны үнэ энэ сард хурдацтай өсч анх удаа 5555 ам.долларт хүрлээ гэж CoinDesk сайтаас мэдээллээ. 

Өчигдөр 5000 ам.доллар байсан биткойны үнэ 226 ам.доллараас өссөн байна. Улмаар хэдхэн цагийн дотор 5555 ам.долларт хүрчээ. Энэ нь биткойны зах зээлд байгаагүй түүхэн үзүүлэлт юм.

Энэ талаар "Goldman Sach" групп албан ёсны сайтдаа "Хэдийгээр биткойны үнэ хурдацтай өсч байгаа ч түүнд бүрэн итгэж бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт хийх цаг хараахан болоогүй" хэмээн нийтэлжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө биткойны үнэ 250 ам.доллартой тэнцэж байх үед шинжээчид 1000 ам.доллар ч хүрнэ гэж төсөөлөөгүй байсан юм.