Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Сайд нарын уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, хоёр орны зам, тээврийн салбарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэв.

Тухайлбал БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдээд байна.