СӨҮЛ. /Yonhup/. БНСУ-ын эдийн засаг энэ онд өмнөх оныхоос 1.9 хувиар тэлэх төлөвтэй байна гэж тус улсын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс /KERI/ ням гарагт мэдэгджээ.


БНСУ-ын эдийн засаг 2019 онд 2.2 хувиар тэлнэ гэж зургадугаар сард урьдчилан таамаглаж байсан боловч уг үзүүлэлт 0.3 хувиар буурах төлөвтэй байна. Япон долдугаар сараас эхлэн БНСУ руу хийх экспортын бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосон нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гэж судалгааны хүрээлэнгийн тайланд дурдав.


Үүний зэрэгцээ дэлхий даяар худалдааны хамгаалах бодлого улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ-ын худалдааны илүүдэл огцом буурах төлөвтэй байгааг мөн дурджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг