Богд хан уулын Аялал жуулчлалын замын зогсоолд машинаа байрлуулахад 5000 төгрөгийн хураамж авч байгаа талаар иргэдээс манай байгууллагад  гомдол ирүүлж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зайсан-Баруун ширээтийн чиглэлд  265  авто машины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км  авто замын өргөтгөл  шинэчлэлтийн ажлыг иргэдийнхээ ая тухтай амарч,  зугаалах эрхийг хангах зорилгоор хийж гүйцэтгэсэн. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тус зогсоолд “Төлбөртэй зогсоол”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар ч байгууллагад олгоогүй бөгөөд авто машинаа байрлуулсан иргэд ямар нэгэн төлбөр хураамж төлөх эрхзүйн үндэслэл байхгүй болохыг мэдэгдэж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.