Дулааны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх зорилгоор дараах замуудыг түр хаана гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээллээ. 

Үүнд:

1. БЗД, 16-р хороо, 53-р сургууль руу ордог авто замыг “Энергосервисмонтаж” ХХК 2018 оны 06 сарын 16-ны 23:00 цагаас 2018 оны 06 сарын 17-ны 07:00 цагийн хооронд хааж, дулааны шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

2. ХУД, 15-р хороо, Japan town-ы замыг “Суруга Монгол” ХХК 2018 оны 06 сарын 15-аас 2018 оны 06 сарын 20-ны хооронд хааж, дулааны шугам засварлах ажил хийнэ.