Х.Оргил
09 сарын 17, 2018
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлжээ.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.