Х.Оргил
10 сарын 20, 2019
Ар гүнтийн давааны орчимд өчигдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна.
Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна.
Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.