Х.Оргил
06 сарын 16, 2020
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалтаар баригдаж буй барилгын хана нурж 51 настай иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хана 5х12 метрийн хэмжээтэй, 60см зузаантай байсан аж.
Дуудлагыг өчигдөр өглөө 09:05 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 14 минутын очсон гэв.
Дуудлагаар очиход хоёр иргэн дарагдсаны нэг нь амь насаа алдаж, 27 настай залуугийн 2 хөл нь дарагдсан байсныг эсэн мэд гаргаж НТТТ-д хүргэн өгсөн гэж ОБЕГ мэдээллээ.
Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.