2020.02.25-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 118 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 76-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас, Нийслэлд 1, Орон нутагт 1, хүний амь нас хохирсон байна. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослыг тодруулбал: 

  • 2020 оны 02 дугаар сарын 25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймаг Баян-Уул сум 5-р багт Kia-Frontier маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 5 настай эрэгтэй, М-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2020 оны 02 дугаар сарын 25-ны 14:23 цагийн үед СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг Хонхорын гудамжинд Э жолоочтой Jeep Wrangler маркийн автомашин онхолдож, зорчигч 28 настай эрэгтэй, Б нь гэмтэж,  ГССҮТөвд хүргэгдэн очоод нас барсан хэргүүдийг тус тус шалгаж ажиллаж байна.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2020.03.02-ны өдрийг хүртэл сунгасан шийдвэр гарсан байна.          


Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй гэдэгт бид итгэж байна.    
Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна!!!