Дуучин Энрике Иглесиас болон талбайн теннисчин Анна Курникова нар ихэр хүүхдийнхээ зургийг инстаграмдаа тавьжээ. Алдарт “Hero” дууг дуулсан дуучин ихрийнхээ нэгийг нь энхрийлж байгаа зургаа “Миний нархан” гэсэн тайлбартай оруулсан. 

 
 

 

 My Sunshine

 

A post shared by  Enrique Iglesias (@enriqueiglesias) on

 

Харин теннисчин Курникова ихрийнхээ нөгөө өрөөснийг тэврээд мөн адил тайлбартай оруулжээ. Хос хоёр өнгөрсөн арванхоёрдугаар сард хүүхдүүдээ өлгийдөн авч Николас болон Люси хэмээн нэрийдсэн юм. Түүнээс өмнө хүүхэд хүлээж буйгаа тэд олон нийтэд мэдэгдээгүй.

Иглесиас, Курникова хоёрын ойрын эх сурвалж Entertainment Tonight сайтад “Гэр бүл, найз нөхөд нь ч мэдээгүй. Тэд хүүхэдтэй болохоор удаан хичээсэн болохоор маш их баяртай байгаа” гэв. 

Иглесиас, Курникова нар 2001 оноос хойш хамт байгаа бөгөөд “Escape” дууны видео бичлэгийн үеэр танилцжээ. Теннисчин асан бүсгүй ядам хуруундаа бөгж зүүсэн байгааг паппараци олж дэлгэсэн. Улмаар тэдний хуримласан гэсэн яриа гарсан ч өөрсдөө хариу өгөөгүй. 

Тухайн үед “Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна, өөрийн байна уу, үрчилсэн байна уу, хамаагүй. Би бусдыг халамжлах дуртай. Гэхдээ би аз жаргалтай харилцаанд байгаа, тэр л чухал. Нээлттэй байж, харилцан итгэлцэж, хэн нэгнээ хүндлэн ханилан амьдрана гэдэг сайхан зүйл” хэмээн ярилцлага өгсөн юм.

 
 

 

 My Sunshine

 

A post shared by