Жонни Дэпп Тик ток-т нэгдэж анхныхаа бичлэгээр талархлаа илэрхийлжээ. Тэрбээр ердөө 10 цагийн дотор 6.4 сая дагагчтай болж чамгүй амжилт тогтоосон аж. 

Тэрбээр талархлын бичлэгтээ шүтэн бишрэгчиддээ хандан "Та бүхэн урьдын л адил миний ажил олгогчид" хэмээн хэлсэн нь олон хүний сэтгэлийг доглуулж, цахим сүлжээнд трэнд болжээ.

Johnny Depp талархалдаа: 

“Бид үргэлж хамт байсан, юу болж өнгөрснийг бид хамтдаа харсан. Бид хамтдаа нэг замаар алхсан. 

Та бүхэн бүгдээрээ санаа тавьж байсан учраас, бид хамтдаа зөв зүйлийг хийсэн.

Одоо бид бүгд хамтдаа урагшлах болно. 

Та бүхэн миний хувьд урьдын л адил надад ажил олгогчид бөгөөд би дахин дахин баярлалаа гэж хэлье. Баярлалаа. 

Та бүхний хүндэтгэж, хайрласан, JD." гэжээ.