Саруулын Ариунжаргал
10 сарын 18, 2018
Ханхүү Харри саяхан нэгэн албан ёсны аялалынхаа үеэр хар өнгийн металл бөгж зүүсэн нь олны анхаарлыг татсан бөгөөд гарал үүслийг нь сонирхон өргөн хэлэлцүүлэг өдөөсөн байна. Тэрээр гоёл зүүсгэлийнхээ учир утганд ихээхэн анхаардгаараа алдартай. Австралид зочлохдоо гурван өдөр дараалан баруун гарынхаа ядам хуруунд тус бөгжийг зүүжээ. Түүний фенүүд нь эхнэрийнх нь анхны хүүхэдтэй болсны бэлгэ тэмдэг болгож бэлэглэсэн бэлэг байх гэж үзсэн бол, зарим нь 2018 онд болох Австралийн “Инвиктус” тэмцээнтэй холбоотой байж магадгүй гэж таамаглажээ.
Гэсэн хэдий ч тухайн бөгжний нууц нь ил болсон ба тус бөгж нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн “дэвшилтэт технологийг ашигласан бүтээл” бөгөөд нойрсох болон бусад үйл хөдөлгөөнийг тогтоогч, титанаар хийсэн зүүсгэл гэнэ. Тус бөгжний үнэ нь 275 фунт стерлинг ба Финланд гаралтай Ayрагын Эрүүл Мэнд (Oura Health) нэртэй компанийн бүтээгдэхүүн хэмээн Америкийн People сэтгүүл мэдэгджээ.
Уг бөгж нь биеийн дулаан, зүрхний цохилт болон хөдөлгөөнийг тогтоон ухаалаг утсан дээр тусгай аппликейшний тусламжтай эзэндээ мэдээлдэг байна. Ханхүү Харригийн титан бөгжний загвар нь “Heritage” аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.