Peak.mn
12 сарын 25, 2025
1983 оны зуны нэгэн орой...
Лондонгийн хойд захын дүүрэгт Жорж Майкл найз Эндрю Риджлигийнхаа гал тогооны өрөөнд төгөлдөр хуурын ард сууж байв. Эхлээд тэр ямар ч зорилгогүй, зүгээр л тоглож байлаа. Гэтэл гэнэт нэг зөөлөн аялгуу урсан орж ирэх нь тэр. Цөөхөн хэдхэн давтагддаг аккорд. Гунигтай атлаа дулаан. Тэгсэн хэрнээ баярын дурсамж хөврөх мэт хөг эгшигтэй.
Тэрхүү аяыг Жорж оролдож суусаар “Last Christmas” дууны үндсэн аялгууг нэн даруй бүтээв. Дараа нь үгээ зохиов. Гэхдээ тэр үг шинэ жилийн уур амьсгал бүрдүүлсэн, сайн сайхан, аз жаргалыг хүссэн уламжлалт утгатай байсангүй.
Түүний оронд Жорж өөрийнхөө түүхийг дуундаа шингээв. Шинэ жилийн сэтгэл догдлом мөчид хүмүүсийн хамгийн эмзэг мэдрэмж сэдэрч, хайртай хүнээ үгүйлдэг билээ. Ялангуяа анхны хайрт нь өөрийг нь биш найз залууг нь сонгосон гунигт түүх залууст олонтаа тохиолддог.
Өнгөрсөн оны шинэ жилээр анхны хайраа өгсөн охин чинь энэ жил найзуудынхаа парти дээр найз залуугаа дагуулаад ирвэл чи яах вэ? Яг үүн шиг Жорж Майкл 20 настайдаа анхныхаа хайрыг илчилсэн. Гэвч бүтэлгүйтсэн. Харин 21 настайдаа буюу 1984 онд “Last Christmas” дуугаа зохиосон нь энэ бөлгөө.
Тэр дууныхаа ая, үгийг зохиосноос гадна даралтат хөгжим, гитар, бөмбөр гээд бүгдийг өөрөө найруулан тоглож, өөрөө дуулж, тэр бүү хэл цас, цана, хонхны дуу гээд орчны чимээг ч зохиомжлон оруулсан. Хорин нэгхэн насандаа зохиолч, дуучин, хөгжимчин, найруулагч, клипний продюссер гээд наснаасаа ахадсан бүх ажлыг тэр өөрөө өөртөө зориулж хийсэн билээ.
Дууны клипийг та бүхэн дахин сайн тухалж үзэх хэрэгтэй. Зүгээр хэдэн найз тал талаас цуглаад хаусанд зул сараа тэмдэглэж байгаа энгийн клип биш ээ. Улаан өнгийн хувцастай охин гол өгүүлэмжийг хөтөлнө. Клипийг 1984 онд Швейцарийн Саас-Фе уулын амралтын газарт авсан. Найзууд, цас, инээд, гацуур, тоглоом, халуу дүүгсэн тохилог дулаан байшин гээд... Хальт харсан хүнд бол баярын уур амьсгал шиг. Гэвч хүмүүсийн харц их зүйл өгүүлнэ. Жорж Майклын харц ихэнхдээ анхны хайр дээрээ тогтоно. Гэхдээ тэр охин одоо сайн найзтай нь хамт жаргалтай байна. Охины инээд хөөр ихсэх тусам Жоржийн харц улам хөндийрнө.
“Last Christmas” бол хайраа өгсөндөө биш харин онож олоогүйдээ харамссан цөхрөлийн дуу юм.
Энэ дуу нийтэд түгмэгцээ л Их Британы чартад 2-р байрт оров. Гэхдээ жил ирэх бүр “Last Christmas” дуу зул сарын хамгийн их тоглогддог, жил бүр дахин эргэн ирдэг дуу болж чадсан юм. Учир нь энэ дуу зөвхөн шинэ жилийн тухай биш, харин хүн бүрийн амьдралд тохиолддог анхны хайр, анхны гомдлын тухай дуу юм. Баяр гэдэг зөвхөн инээд хөөр биш бас дурсамж, эмзэглэл гэдгийг илэрхийлсэн билээ.
Клипний тайлбар: Жорж Майкл анхны бөгөөд сүүлийн удаа 2006 оны зул сарын баярын өдрүүдэд Лондонгийн Wembley Arena-д амьд хөгжимтэй хамт дуулсан.
Энэ дуу он цагийн эрхэнд хуучирдаггүй сэдэвтэй. Анхны хайрыг хүн бүр амсаж үздэг. Жил жилийн шинэ жилээр өөр өөр насныхан өөр өөр дурсамжаа санаж дахин дахин сонсдог тийм л дуу болон үлдсэн юм. “Last Christmas” нь тодорхой нэг хүний тухай биш, хүн бүрийн анхны хайр ба амьдралын эмзэг дурсамжийг илэрхийлдэг дуу гэж судлаачид үздэг.
Ялангуяа ойр ойрхон давтагддаг синтезаторын аялгуу үнэхээр гайхалтай. Тогтуун, яарамгүй хэмнэл, бараг хүүхдийн дуу шиг амархан тогтоох аккорд, хамгийн чухал нь баярын уур амьсгалтай хөгжмийн найруулгыг гуниг цөхрөлийн утга агуулгатай сүлж эрс тэс зөрчилтэй хэмнэлийг энэ дуу бий болгосон юм.
Тиймээс энэ дуу 1984 онд гарснаасаа хойш жил бүр Британи, Европын чарт руу дээгүүр байранд эргэн ордог.
Жорж Майкл 2016 оны 12-р сарын 25-нд, яг зул сарын өглөө унтаж байгаад зүрх нь гэнэт зогссон билээ. Тэрээр “Last Christmas” дуугаа зул сарын баяраар анх дуулж, жил бүр дэлхий даяар хит болгож байсан ч өөрөө ийнхүү зул сарын өдөр түүнийгээ үүрд орхин одсон билээ. 
“Last Christmas” дуугаа Жорж Майкл анхны бөгөөд сүүлийн удаа 2006 оны зул сарын баярын өдрүүдэд Лондонгийн Wembley Arena-д амьд хөгжимтэй хамт дуулсан байдаг. Түүний хувьд хэтэрхий эмзэг мэдрэмжийг нь агуулсан учраас л ийнхүү амьдралдаа ганцхан удаа тайзан дээр амьдаар дуулсан болов уу.
Жорж Майклын “Миний дуунууд хүмүүсийн амьдралын нэг хэсэг болбол хангалттай” гэж хэлсэн алдарт эшлэл бий.
Энэ дуу нь зөвхөн Их Британид төдийгүй Европ, Япон, Австрали, АНУ зэрэг олон оронд маш их алдаршиж хит болсон билээ.
“Last Christmas” олон арван уран бүтээлчдийн cover буюу дахин дуулсан дуу болж, кино, реклам, ТВ шоу, подкаст, TikTok гэх мэт олон сувгаар шинээр танигдаж, залуу үеийн сонсогчдод хүрч байна. Дуу нь зөвхөн борлуулалт, чартад амжилттай байхаас гадна Зул сарын дууны поп соёлын бэлгэ тэмдэг болжээ.
Ц.Чимэддондог
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [213.137.138.95] ・ 14 өдрийн өмнө Хариулах
Чимэдээ багш зааж ч чаддаг, бичиж ч чаддаг сайхан хүн шүү. Харин жаахан өөрийнхөөрөө харизмтай, хэнийг ч хайр найргүй хэлчихдэг болохоор нь үеийнх нь сэтгүүлчид жаахан дургүй байдаг юм билээ. Гэхдээ олон шавь нар нь багшдаа үнэхээр хайртай шүү.
Зочин [51.195.241.196] ・ 17 өдрийн өмнө Хариулах
Joy for festival theme lovers! This content about Last Christmas is packed with value—both the related stories and scene descriptions are vivid. By the way, sharing a small tool: Veo3 AI video generator: https://viddo.ai/. It can clip core wonderful parts, which I use to organize festival memory clips for easy sharing. Already shared with friends
Зочин [202.9.40.222] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Яг миний түүхтэй адилхан би 2016-12-25 онд хайраа өгсөн өгч билээ шинэ жилийн баяраар дараа нь яг адилхан
Зочин [66.181.166.55] ・ 22 өдрийн өмнө Хариулах
Тасархай бичжээ
Зочин [103.212.162.197] ・ 23 өдрийн өмнө Хариулах
Ямар гоё түүх вэ?
Санал болгох
1 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2 Л.Дэлгэрзул: 0-5 насныхны хатгаа өвчний нас баралтын 45 хувь нь дотоод орчны бохирдлоос болдог
3 М.Дэлгэцэцэг: Амьдралынхаа талбаруудыг тэнцвэртэй байлгаснаар зөрчилдөөн багасдаг
4 2025 оны онцлох: Байгаль орчны салбар
5 102 ангит 3D анимэйшн тун удахгүй…
Холбоотой мэдээ
Урлаг
Гаднын улс орнууд оюуны өмчийн маргааныг хэрхэн шийддэг вэ?
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 09 сарын 02, 2024
Амьдрал
Фото: Нас нэмснээрээ улам үзэсгэлэнтэй болсон 16 од
Б.Анхилам ・ 06 сарын 19, 2019
Амьдрал
Араар тавиулсан алдартнууд
Х.Оргил ・ 11 сарын 04, 2018
Амьдрал
Оддын өмнө ба одоо
peak.mn ・ 11 сарын 08, 2018
Амьдрал
Jay-Z: "Би баян биш, би зүгээр л О.Ж"
Г.Сайнзаяа ・ 02 сарын 18, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.