Саруулын Ариунжаргал
08 сарын 31, 2018
Венецийн 75 дахь кино фестивальд жүжигчин 42 настай Брэдли Күүпер охин болон найз бүсгүй топ модель Ирина Шейкийн хамт пүрэв гаригт хүрэлцэн иржээ. Брэдли 1937 онд бүтээгдсэн “ A Star is Born” киног дахин найруулсанаас гадна, өөрөө гол дүрд нь тоглосон байна. Тэрээр уг фестивальд киногоо сурталчилах ажилаар иржээ.
Модель 32 настай, Ирина 2015 оноос хойш Брэдлитэй болзож эхэлсэн бөгөөд папарациуд тэднийг гэрлэх гэж байгаа талаар энэ оны 4-р сараас эхлэн шуугиж эхэлсэн ч тэр хоёрын хэн ч сүй тавьсанаа олон нийтэд зарлаагүй байна. Тэд хувийн амьдралынхаа тухай маш нууцалдаг ба Ирина Английн сонинд өгсөн ярилцлагадаа “ Тийм учраас л хувийн амьдрал гэдэг юм. Энэ бол минийх”. Тэрээр үргэлжлүүлэн “ Би хувийн амьдралаа хамгаалдаг, би ярихыг бас сурталчилахыг хүсдэггүй”.“Ажилаас бусад үед би бол жирийн хүн, тийм учраас гэрийнхээ гадуур жирийн хүн шиг л алхахыг хүсч байна.” гэжээ.
Брэдлигийн найруулсан уг кинонд дуучин Лэйди Гага тоглосон бөгөөд тус фестивальд “винтэж” загварын хар даашинзтай хүрэлцэн иржээ.
Эх сурвалж: Dailymail
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.