Lil Nas X ижил хүйстэн болохоо мэдэгдлээ

Г.Сайнзаяа
07 сарын 01, 2019

Өнгөрсөн сарын 30-нд дуучин Lil Nas X ижил хүйстнээ сонирхдог тухайгаа хуваалцжээ. Тэрбээр “7 EP” цомгийнхоо “C7osure” нэртэй дууны “Та нарын зарим нь хэдийнэ мэднэ, заримд нь хамаагүй, зарим чинь надтай орооцолдохгүй. Гэхдээ Бахархлын сар дуусахаас өмнө та бүхнийг “C7osure” дууг маань анхааралтай сонсоосой гэж хүсэж байна” гээд солонгын эможи тавьжээ. 



“C7osure” дуу нь “Үнэнийг хэлэхэд, би тавьж явуулахыг хүсэж байна, эрх чөлөөтэй байхад цагаа зориулах болно. Ахиад баг зүүхгүй, өөрийгөө дэлбээлүүлэх хэрэгтэйг тэр урьдчилж таамагласан. Намайг улаан гэрэл зогсоож чадахгүй. Зөвхөн ногоон гэрэл л асаж байна. Одоо би өнгөрснөө цүнхлээд ирээдүйгээ атгаад явах хэрэгтэй. Энэ л миний хийх ёстой зүйл, хожим харамсаж суухгүй.” гэж эхэлдэг юм байна. 

Дараа нь Lil NasX 7 дууны зургийг нийтэлж “Би уг нь их ойлгомжтой болгосон гэж бодсон шүү дээ.” хэмээжээ. 



Түүний “Old Town Road” дуу дөрөвдүгээр сараас хойш Америкийн №1 дуу хэвээр байгаа ба үүгээрээ Drake-ийн тогтоосон амжилтыг эвдсэн билээ. “EP 7” цомог нь Billboard 200 жагсаалтын 2-р байрт бичигдээд буй.


Холбоотой сэдвүүд

lgbt оддын амьдрал lilnasx

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.