Шинэхэн сингл болсон Коуртни найз бүсгүйчүүдийн хамт Мексикт цагыг зугаатай өнгөрүүлж байхдаа папарацийн дуранд өртжээ. Тэрээр тус аялалын хамгийн сүүлийн орой Acre ресторан руу найз бүсгүйчүүдтэйгээ явж байхдаа өмссөн тод өнгийн даашинз нь олны анхаарлыг татсан байна. 39 настай үзэсгэлэнтэй Коуртни салалтын дараах гунигаасаа салахын тулд найз бүсгүйчүүлтэйгээ цагыг өнгөрүүлэхээр шийдсэн бололтой. Тэрээр өнгөрсөн сард 2 жил болзсон найз залуу 26 настай Юнес Бенджимагаас салсан юм. Коуртниг найз бүсгүйчүүлтэйгээ цагыг өнгөрүүлж байхад түүний экс нөхөр Скотт Дисик найз бүсгүй Софиа Ричи болон гурван хүүхдийн хамт Мексикийн өөр нэгэн хэсэгт цагыг өнгөрүүлжээ.