Өчигдөр Хонконгийн жуулчны гудамжид тансаг зэрэглэлийн хурдны машин Феррари зөөврийн бага оврын автобустай мөргөлдсөн хэрэг гарчээ. Ослын улмаас 4 хүн бэртсэн байна.

Цагдаагийн анхан шатны мөрдөн байцаалтын дүгнэлтээс харахад бага оврын автобус Тин Кок замын зүүн жигүүрт явж байхдаа урсгал сөрж Феррари 360 Модена F1-ийг мөргөсөн ажээ. Осол гарах үед хоёр машинд эмэгтэй хүн сууж явсан бөгөөд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сонирхуулахад Феррари машины жолооч 67 настай, бага оврын автробусны жолооч 63 настай байжээ. 

Харин Ферари нь 1,7 сая хонконг доллар 400 орчим сая төгрөгийн үнэтэй гэнэ.

Ослын улмаас лаазны сав шиг сүйтгэгдсэн Фераригаас жолоочийг гаргахын тулд гал унтраагчид туслажээ. Харин 63 настай автобусны жолооч нь ухаангүй хэвээрээ эмнэлэгт хүргэгдэж яваад замдаа ухаан оржээ. Жолоочид аль аль нь амьсгалын тест өгсөн бөгөөд одоогийн байдлаар мөрдөн байцаалт үргэлжилж байна.


Эх сурвалж: https://www.scmp.com/