Дугуйн спортын ОУХМ, гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших таалал төгсөж Монголын их спортод хүнд гарч тохиолоо

Монголын дугуйн спортын нэрийн хуудас болж эх орныхоо нэрийг олон оронд гаргаж явсан тэрбээр дэлхийн зиндааны тамирчин билээ.

Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.