Хүний амьдрал бол төрсөн цагаас хойшхи ширүүн тэмцэл байдаг. Тэгвэл Өлзий маань цаг ямагт тэмцэж, саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Хүүхэд ахуй наснаасаа л тамирчны хүнд хэцүү амьдралыг сонгосон арван наймхан настай хүү 1984 оны насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, том ах нарыг ардаа орхин гайхшруулж байлаа. Тэр амжилтаас хойш мэргэжлийн, үлгэр жишээ, тэмцэгч, бахархалт тамирчны замналаар 22 жил амьдарч, 2006 онд Дохагийн Азийн Наадамд эх орноо төлөөлөн оролцоод зодог тайлсан юм. Түүний бүх амжилт, ялалтыг бичвэл гэвэл нимгэн цаас хүрэлцэхгүй тул цөөн хэдийг шилж бичлээ. 

Ж.Өлзий-Орших нь 1997 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, Дискавери Чаннел Марко Поло багийн “super-domestique”, 2011 онд Олон Улсын Дугуйн Холбооны “UCI Merit” хүндэтгэлийн шагналыг Ази тивээс хүртсэн анхны тамирчин болж байсан нь өчигдөрхөн юм шиг. Хүний амьдралд сайн муу ээлжилдэг жамтай болохоор дараагийн шалгуур нь хорт хавдартай гэсэн онош.  Бүхэл бүтэн 3 жил эмчилгээ хийлгүүлсэн хүнд үед нэг ч удаа Ёо гэж хэлэлгүй даван туулж чадсан нь зөвхөн түүнээс л гарах далд хүч байсан юм шиг. Амжилттай яваа эр хүний цаанаа ямагт хүчирхэг эмэгтэй байдаг... Өлзийгийн хувьд нэг насны амьдралынх нь баяр баясгалан, утга учир нь хар багаасаа ханилан сууж амьдралын баяр жаргал, хүнд хэцүүг хамтдаа даван туулж ирсэн хайрт гэргий Ариунаа нь билээ.

Ж.Өлзий-Орших маань дэлхийн хүн байсныг бид сая л мэдэв. Хамт уралдаж байсан тив дэлхийн шилдэг дугуйчид, найз нөхдийн дурсамжийг уншихад сэтгэл хөдөлж, энэ хүн дахиад орж ирэхгүй гэж бодохоос харамсаад барамгүй. 

Дато Амаржит Сингх Гилл ( Азийн дугуйн холбоо)

Ази тив шилдэг дугуйчин, дасгалжуулагч Огги-г харамсалтайгаар алдлаа. Огги өөрийн амьдралыг дугуйн спортод бүрэн зориулж, дугуйн спортыг Монголд төдийгүй, Азид шинэ түвшинд аваачихад зүтгэсэн билээ.


Сергей Куденцов (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Огги сүүлийн километрт дандаа маш хурдтай, үнэхээр төгс гүйцэтгэл хийж, намайг хамгаалж, салхи авч, залгаа хийж, барианд авчирч өгдөг байлаа. Энэ хүн ганцаараа 3-4 хүнийг орлож чаддаг байлаа. Хамгийн сүүлд Сөүлээс надтай утсаар ярьж, хавдар бүрэн эдгэрсэн шүү гэж хэлэхэд нь хамтдаа инээлдэн баярлаж байснаа тод санаж байна. Тэр хэзээ ч бууж өгдөггүй нэгэн байлаа.


Ганболд Цэдэндамба (Монголын дугуйн ахмад тамирчин, ОУХМ)

Монгол Улсын дугуйчдын нэрийг Дэлхийн мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд өндөрт өргөж бахдам сайхан амжилтуудыг маш олон удаа гаргаж Oggi нэрээр мэргэжлийн спортод алдаршсан бөгөөд өөрийн олон жилийн тэмцээний туршлага, сурсан мэдсэнээ тамирчдад харамгүй зааж, шавь нар нь Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөөр явна. Монголд анхны Хас мэргэжлийн дугуйн багийг үүсгэн бий болгосон.


Френсис Керни (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Миний амьдралд таарсан хамгийн гайхалтай хүнийг автын ослоор нас барсанд би гүнээ гашуудаж байна. Огги бол цуцашгүй тэмцэгч, дайчин зоригтойбайсан төдийгүй, маш тусч сайхан сэтгэлтэй хүн байсан юм. Дандаа инээж, хөгжилтэй явдлуудыг ярина. Аргагүй биз дээ... багаасаа дэлхийг бүрэн тойрч үзсэн хүн.


Nathan Dahlberg (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Дугуйн спортынхноос миний хүндэлдэг цөөн хүмүүсийн нэг бол Огги. Ямар ч эргэлзээгүй тэр бол энэ дэлхийн хүчирхэг дугуйчдын нэг. Монгол улсын олон удаагийн аварга, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дугуйчин. -30 хэмийн хүйтэнд бэлтгэлээ хийгээд +40 ирж уралддаг хүн шүү дээ.


Гудо Крамер (Дискавери Чанел Марко Поло багийн үүсгэн байгуулагч)

Өнөөдөр бид дахиад нэг дугуйн аваргыг алдлаа. Огги бол үнэнч найз, багт хамгийн хэрэгтэй тоглогч. Багийн төлөө бүхнийг зориулж ирсэн. Өөрөө түрүүлэх боломжтой байсан ч, бусдад боломж өгдөг онцгой нэгэн байсан.


David McCann (Дискавери Чанел Марко Поло багийн гишүүн)

Миний хүчтэй өрсөлдөгч, гайхалтай найз минь чамайг алдсандаа би гүнээ гашуудаж байна. Түүний энэ спортод оруулсан үнэтэй хувь нэмэр Монголын дугуйчдыг дэлхийд гаргана гэдэгт итгэлтэй байна.


Н.Наранбат (MAI захирал)

Огги шилдэг тамирчнаас гадна сайн аав, гайхалтай нөхөр байсан. Олон өдөр үргэлжлэх дугуйн уралдаанаас бусад бүх цагаа гэр бүл, эхнэр хүүхдүүддээ зориулдаг байсан. Дугуйн дээрээ гарахаар хэнд ч дийлдэхгүй чанга хатуу нэгэн болдог бол дугуйнаасаа буугаад халамжит хань, элбэрэлт эцэг болдог байсан. Нэг удаа надад “Би хэрвээ бизнес хөөсөн бол чамгүй сайн бизнесмэнболох байсан” гэж хэлсэн юм. Харин би түүнээс тэгвэл та өнөөдрийнх шигээ бусдаар хүндлүүлж, сэтгэл хангалуун амьдарч чадах байсан уу? гэж асуухад толгойгоо сэгсрээд “Мэдээж үгүй” гэж хариулж байсан юм. Тэр тийм л энгийн хэрнээ агуу нэгэн байсан.


Г. Амартүвшин (Хас банкны захирал)

Миний хуурай ах, дасгалжуулагч МУГТ Ж.Ɵлзий-Орших энэ хорвоог орхиж бурхны оронд заларлаа. Таны Монгол улсын дугуйн спортын хɵгжилд оруулсан хувь нэмрийг бид үнэлж баршгүй. Дэлхийн дугуйн спортын тавцанд Монгол улсын нэрийг гаргаж чадсан Та бол бидний бахархал. Намайг дугуйн спортод дурлуулсан танд үргэлж талархаж явна.


Stephanino D’A (Saddle Drunk брэндийн үүсгэн байгуулагч) 

Хүндэт нөхөд өө, өнөөдөр дугуйн агуу аварга, гайхалтай дасгалжуулагч, Монголын залуу дугуйчдад үлгэр жишээ болсон шилдэг тамирчин бурхан болжээ. Дэлхийн өнцөг булан бүрд дугуйн мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож байсан тамирчдын хувьд Оггитой танилцаж нөхөрлөх завшаан олдож байсан билээ. Тэр бидэнд олон сайхан дурсамжийг үлдээгээд оджээ. Тэнгэрт ч бас дугуйгаа жийгээд бай, Огги минь.


Nuthapong Lohitnavy (Тайландын дугуйн холбоо)

Та бүхэнд нөхөж барамгүй уй гашуу тохиосныг дуулахад тун харамсалтай байна. 2019 оны Тайландын цуврал тэмцээний 4 дэх гараанд танай тамирчин түрүүлсэн өдрийн орой энэхүү харамсалтай үйл явдал болжээ. Мөнхөд тайван нойрс, найз минь. Чи Монголын болон Азийн дугуйн спортод үүрд домог болон дурсагдана. Монголын дугуйн спортын хамт олон болон Жамсрангийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.


Edgar N. Nieto (Колумбын мэргэжлийн дугуйчин)

Азийн дугуйн спортын түүхэн дэх хамгийн тод од өнөөдөр биднийг үүрд орхин одлоо. Эх орондоо бэлтгэл хийх боломжгүй учраас тэмцээнд орохоор очсон улсдаа тасралтгүй 7 цаг бэлтгэл хийдэг байсан тийм л хөдөлмөрч хүн. Оройн хоол хамт идэнгээ чиний замнал болон танай улсын түүхийн талаар хууч хөөрч суусан сайхан дурсамжуудаа би хэзээ ч мартахгүй. Монголд зочилж, чамтай уулзаагүйдээ маш их харамсаж байна. Гэсэн ч удахгүй танай үзэсгэлэнтэй оронд заавал зочилно оо. Амлаж байна. Бүү санаа зов. Марал, Тулга, Хиппо, Агги зэрэг шилдэг шавь нараараа бахархаж болно. Гүн эмгэнэл илэрхийлье.


Yanyong Charoenpong (Тайландын дугуйн холбооны дасгалжуулагч 

Өнөөдөр найзыгаа автомашины ослоор нас барсан гэдгийг сонсоод үнэхээр их цочирдлоо. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн тэвчээртэй дугуйчдын нэг. Тэр бол өвөлдөө -40, зундаа +40 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалтай орноос төрсөн шилдэг тамирчин.


Ж.ӨЛЗИЙ-ОРШИХИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АМЖИЛТ

2007-2019 онд дасгалжуулагчаар ажиллаж гадаад дотоодод өндөр амжилт гаргаж энэ богино хугацаанд Анхы Азийн аварга, Оюутны Дэлхийн аваргын мөнгөн медаль,Зүүн Азийн наадмын Мөнгө, Хүрэл медаль,Оюутны Азийн Аваргын Алт,Мөнг,Хүрэл медаль болон Олон Улсын Дугуйн Холбооны А зэрэглэлийн олон арван тэмцээнд Алт, Мөнгө, Хүрэл медаль болон Түрүүлэгчийн-шар цамц, Шилдэг Уулын дугуйчин, Шилдэг Азийн дугуйчин төрүүлж Олон Улсын Хэмжээний мастер-8, спортын мастер -15 төрүүлсэн билээ.

  • 2016 онд шавь Б.Марал-Эрдэнэ нь Япон улсад зохиогдсон ААШТ- Монголын Улсын Анхны Ази Тивийн Алтан медаль цуваа гараатай уралдаанд хүртэв.
  • 2013 он- Зүүн Азийн Наадам- А.Алтансүх-Мөнгө, Т.Төгөлдөр-Хүрэл медаль
  • 2016 он- Б.Марал-Эрдэнэ- Оюутны Дэлхийн аварга-Мөнгөн медаль
  • 2015 он- Азийн Оюутны Аварга- А.Алтансүх-2 Алт, Ж.Мөнхтулга-Мөнгө Хүрэл, Б.Марал-Эрдэнэ –2 хүрэл медаль.

Олон Улсын Хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ

2016 – Asian Championships- Gold medal- U23

2016 – World University Championships – Silver medal

2015 – Asian Cycling University Championships–- 1 place in TT; 3 place in Criterium

2012 – “Skoda Cup”, China - 1-р байр

2015 – Tour of Qinghai Lake – Азийн Шилдэг дугуйчин

2016 – Tour of Philippine – 3-р байр; 

2016 – Tour of China 2016 –Шилдэг Уулын Дугуйчин

2014-2017- National Champion

2017 – Tour of Mongolia – 1 place

2018- National Championships – ITT, IRR Gold medals

2019-Tour of Thailand- 1st place in stage


ОУХМ А.Алтансүх 

2013- Зүүн Азийн Наадам –Мөнгөн медаль

2015- University Asian Championships TTT -1 place

2012-Tour of Po Yang Lake-GC 1 place; TGC- нийлбэр дүнгээр түрүүлсэн

2012-Chinggis Khan MTB Adventure- нийлбэр дүнгээр түрүүлсэн

2013-Tour of China-Азийн Шилдэг дугуйчин

2011 –National Championships –IRR 1 place; ITT -2 place

2011-Tour of Mongolia – GC 2- place

2012- National Championships –IRR 2 place; ITT -3 place

2012-Skoda Cup –GC 4 place

2013-Tour of Mongolia – GC 3 place

2014-National Championships –ITT 3 place; TTT-1 place

2014- Tour of Mongolia – GC 2 place

2015- National Championships –IRR 1 place; TTT-1 place

2016- Tour of Mongolia – GC 2 place

2016- Roll Play – Beautiful Xingtai – Green Taihang International Race-GC 3place

2017- National Championships –TTT- Gold, IRR-Gold medal

2018-National Championships- TTT-Silver; 


ОУХМ Э.Мөнхтулга 

2015 – Asian Student Championships – 2nd place IRR; 1st place in Team GC

2016 – Beautiful Xingtai – Green Taihang International Race – 1st, 2nd place in stage; Лидерийн шар цамц, Азийн Шилдэг дугуйчин

2016 – Tour of Quanzhou – 1st place in stage;УулынШилдэг дугуйчин

2012 – Skoda Cup” in China; 3rd place in GC

2013 – Mongolian National Championships – 3rd place in ITT

2013 – Tour of Mongolia – 1st place in GC; KOM- 2nd place

2013 – Tour of Taihu 2013 –  5th place in GC

2014 – Mongolian National Championships – 1st place in IRR; 1st place in Team GC

2015 - Mongolian National Championships – 2nd place in IRR; 1st place in Team GC

2016 – University World Championships -  Road Race-17 place

2016 – Mongolian National Championships-  1st place Team TT; 

2016 – Tour of Mongolia – Point Classification Green Jersey

2017-National Championships-Gold medal TTT


ОУХМ Э.Болор-Эрдэнэ 

2015-Univercity Asian Championships TTT 1 place

2014-National Championships- TTT 1 place

2015- National Championships- IRR 1 place

2016- National Championships- IRR 3 place; TTT-1 place; ITT-3 place 

2017- National Championships – TTT 1 place; ITT 2 place

2018-National Championships- ITT 2 place; IRR -2 place; TTT -1 place


ОУХМ Э.Билгүүнжаргал

2015 – Student Asian Championships -1 place in Team GC

2014 – Asian Championships 4place in ITT

2011- 2015 Mongolian Junior Championships 14 Gold; 2 Silver; 1 Bronze medalist

2014- Tour of Mongolia – 1 place in stage; the Best Young rider

2014 –Chinggis Khaan Adventure MTB Tour – 2 place GC

2015 – Mongolian Championships – 1 place in Team GC

2015 – Mongolian Bike Challenge – 1 place in Team GC

2016-  Silver Medal in TTT

2017- National Championships -2 place

2018- Asian Championships- 4th lace

2018-National Championships – Silver medal TTT


ОУХМ Т.Төгөлдөр

2013 - Зүүн Азийн Наадам- Хүрэл медаль

2008 - Tour of Vietnam- Т.Төгөлдөр түрүүлж ,багаараа -1 байр

2013 - Tour of China-шилдэг Уулын Дугуйчин


Спортын мастер Б.Гантөмөр

2011 – Junior Games – 1place IRR 

2011- Junior Mongolian Championships – 2; 3 places

2012 - Junior Mongolian Championships – 2; 3 places

2013 – MTB Junior Mongolian Championships – 1; 3 places

2013 – Road Junior Mongolian Championships – 3 places

2014- Mongolian Championships 1; 3 places

2014 – Chinggis Khaan Adventure MTB Tour – 3 place GC

2015- Mongolian Bike Challenge – 1 place in Sportsmen category

2015 – Mongolian Championships – 1 place in Team GC

2015 – Student Asian Championships -1 place in Team GC

2018- National Championships – IRR Bronze medal


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЖАМСРАНГИЙН ӨЛЗИЙ-ОРШИХЫН АМЖИЛТ