Нийслэлийн захирагчийн ажлын алба утааг бууруулахын тулд БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд төвлөрсөн шугам сүлжээний ажлуудыг шийдвэрлэхээр болжээ. Цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлыг ингээд шийдчихвэл дахин төлөвлөлтийн компаниудын ажил маш томоор урагшлах юм. Мөн 1000 айлын орон сууцны төслийг үргэлжлүүлэхээр болжээ.

Түүнчлэн нийслэлээс иргэдэд газраа барьцаалан орон сууцныхаа урьдчилгааг төлөх боломж бүрдүүлсэн байна. Энэ хэлбэрээр нийслэлийн газрын санг бүрдүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар 30-аад иргэн энэхүү санд хамрагдаад байгаа аж.

Мөн гэр хорооллыг хөгжүүлэх сан”-д доорхи материалыг бүрдүүлж урьдчилгаа 30%-гүйгээр байртай болох боломжтой юм байна