Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлсэн бөгөөд энэхүү талбарыг нэвтрүүлсэнээс хойш 2017 оны 3 дугаар улирлын байдлаар банк хоорондын ам.долларын арилжааны идэвхи өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин нэмэгдээд байна.

Монголбанк нь “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлагыг хангасан 2 хүртэлх банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог. 2017 оны 3 дугаар улирлын банк хоорондын цахим талбарын үндсэн дилерээр ХААН банк болон Голомт банк сонгогдон ажилласан бөгөөд 2017 оны 4 дүгээр улирлын үндсэн дилерээр ХААН банк болон Голомт банк дахин сонгогдоод байна.

Үндсэн дилерээр сонгогдсон банк нь цахим талбарт валют арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээх бөгөөд үндсэн дилер нэрийг ашиглах, “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох зэрэг гэрээнд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээх юм.

Түүнчлэн тус цахим талбарт идэвхитэй байгаа худалдан авах, худалдах саналын ханшийг Монголбанкны цахим хуудсанд байршуулж байгаа бөгөөд ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага валютын тухайн үеийн ханшийн мэдээллийг авах боломжтой болсон.

2017 оны 4 дүгээр улирлын үндсэн дилерүүд:

Эх сурвалж: Монголбанк