Тэргүүн хатагтай МеланиТрамп пүрэв гаригт Английн Бленхайм ордны шатаар өгсөхдөө “Үзэсгэлэнт бүсгүй Жонон хоёр” киноны  гүнж Бэллийг санагдуулам даашинз өмссөн байна.

Тэрбээр төрийн хүндэтгэлийн оройн зоог барих ёслол дээр ийнхүү хувцаслан олныг алмайруулжээ. Тэргүүн хатагтайн хувцас загварын стилист Херве Пьер “Лос Анжелс Таймс”сонинд өгсөн ярилцлагандаа "Хатан хаан II Элизабет" -ын дуртай өнгийг олж мэдсэнийхээ дараа дизайнер Ж.Менделийн цайвар шар өнгийн шал шүргэсэн даашинзыг сонгосон гэжээ.

Харин Дональд Трамп таксидо хослол өмсчээ. Энэ оройн зоогт Ерөнхий сайд Тереза Мей, түүний нөхөр Филиппи нар оролцсон байна. 

Тэргүүн хатагтайн төгс хувцаслалтууд


Эх сурвалж: https://www.eonline.com/news/951606/melania-trump-channels-princess-belle-for-state-dinner-in-england