Мелания Трамп бөөрний хагалгаанд оржээ

peak.mn
05 сарын 15, 2018

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд орсон тухай Цагаан ордон мэдэгджээ.

Мелания Трамп бөөрний үрэвслийг эрт үед нь зогсоох, хүндрэхээс урьдчилан сэргийлэх хагалгаанд АНУ-ын Мэриленд муж улсад орших Уолтер Рийдийн цэргийн төв эмнэлэгт өчигдөр орсон байна.

Хагалгаа амжилттай болсон бөгөөд ямар нэгэн хүндрэл гараагүй байна. Өдгөө 48 настай тэргүүн хатагтай эмнэлэгт долоо хоног хэвтэх аж. Нийгэм, сэтгэц болоод биеийн эрүүл мэнд ямар чухал болохыг хүүхдүүдэд ойлгуулах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий “Шилдэг нь бай” кампанит ажлыг Мелания Трамп өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эхнэрээ эргэхээр явж байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Холбоотой сэдвүүд

мелания трамп бөөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.