Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын https://www.xacxom.iaac.mn/ цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.



Эх сурвалж: АТГ