ВАШИНГТОН. /AP/. "Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байдалтай нүүр тулгараад байна" гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристина Лагард “Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны удирлагуудын уулзалтыг угтан мэдэгдсэн байна.

Мягмар гарагт ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх гурван сарын өмнө гаргасан таамаглалаа 0.2 хувиар бууруулж 3.3 хувьд хүргэсэн билээ. Энэ үзүүлэлт 2020 онд ч мөн буурах төлөвтэй байгааг К.Лагард онцолжээ.

ОУВС-ын тэргүүн хэлэхдээ, дэлхий дахин худалдааны хамгаалалтын бодлого, нэмэлт татвар зэрэг худалдааны шударга бус үйл ажиллагаатай тэмцэх хэрэгтэй гэжээ. Мөн тэрбээр, Brexit”-ийн хугацааг хойшлуулсан нь тус улс дотооддоо хэлэлцүүлэг үргэлжүүлэх боломжийг олгосон хэрэг гэж хэлсэн байна. 

“Гэрээ байгуулахгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлэх нь аймшигтай үр дагавар авчирна” гэж К.Лагард онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг