Польшийн найруулагч Павел Павликовский “Хүйтэн дайн” /Zimna wojna/ киногоороо Европын кино академийн /EFA/ гол шагналыг хүртжээ. Шагнал гардуулах 31 дэх удаагийн ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 15-ны үдэш Испани улсын Андалусия өөртөө засах мужид болсон байна.

Павликовский энэ киногоороо мөн Европын шилдэг найруулагч болон кино зохиолчийн шагналыг хүртжээ. Харин жүжигчин Ионна Кулиг энэ кинонд бүтээсэн дүрээрээ “шилдэг эмэгтэй жүжигчин” болсон байна. “Шилдэг эрэгтэй жүжигчний” шагналыг "Догмэн" кинонд тоглосон Марчелло Фонте хүртжээ.

“Хүйтэн дайн” кинонд Өрнөдийн болон социалист орнуудын хоорондох зөрчилдөөний үед амьдарч буй хөгжимчин, дуучин хоёрын хайрын түүхийн тухай гардаг байна.

Европын шилдэг кино шагналд мөн найруулагч Али Аббасигийн “Дэлхийн хил дээр” /Grans/, Маттео Гарронегийн "Догмэн", Лукас Донтагийн найруулсан “Охин” /Girl/ болон Аличе Рорвахерын “Аз жаргалтай Лазарь” /Lazzaro felice/ кино нэр дэвшжээ.

Европын кино академийн шагналыг 1988 оноос хойш гардуулж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS