БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд 68.53 сая иргэнээ ядуурлаас гаргасан байна гэж тус улсын Ядуурлыг бууруулж, хөгжлийг хөхиүлэн дэмжих газар мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Энэ нь нэг жилийн хугацаанд 13 сая хүнийг ядуусын эгнээнээс гаргасан гэсэн үг юм. Хятад улсын ядуурлын түвшин 2012 онд 10.2 хувьтай байсан бол өнгөрсөн оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 3.1 хувь болж буурсан байна.
 
Орчин үеийн хөгжиж цэцэглэсэн нийгмийг бий болгох зорилтынхоо хүрээнд Хятад улс 2020 он гэхэд үгээгүй ядууралд цэг тавихыг зорьж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар, тус улсад ядуурлын босгоос доогуур орлоготой 30 сая орчим хүн байжээ.
 
Хятадын бодлого боловсруулагчдын хэлснээр, ирэх гурван жилд тус улс ядуурлыг бууруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх болон агаар-ус-орчны бохирдлыг хянах гэсэн  “гурван томоохон тулаан” хийх аж. 2018 он нь эдгээр тулааны оргил үе гэнэ. Энэ онд тус улс 100 гаруй хошууны 10 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргах зорилт дэвшүүлсэн байна.