БЭЭЖИН. /TASS/. Хятадын Шанхай хотын хөлөг онгоцны үйлдвэрийн “Hudong-Zhonghua” компани шингэрүүлсэн хий тээвэрлэх дэлхийн хамгийн том галт онгоц бүтээхээр болжээ. "Жунго синьвэньван" цахим хуудсанд мэдээлснээр, уг хөлөг онгоц 270 мянга хүртэл шоо метр хий тээвэрлэх чадалтай байх аж.

Галт онгоцны зураг төслийг Норвеги улсын дэмжлэгтэйгээр гаргах юм. Хэлэлцэн тохиролцсоны дагуу хоёр орны зохион бүтээгчид 2020 он гэхэд техникийн шаардлагатай бүх баримт бичгийг боловсруулж дуусна.  

“Байгалийн хий нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бүтцэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд шингэрүүлсэн хий ч мөн адил өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах эрчим хүчний чухал эх үүсвэр болно” гэж тус улсын нефть, хийн “CNOOC” корпорацын тэргүүн Ян Хуа мэдэгджээ.

Хятадад "цэнхэр түлшний" эрэлт хэрэгцээ өссөөр байгаа юм. Тус улс өнгөрсөн онд 53 сая тонн шингэрүүлсэн хий импортолсон байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг