Жил бүрийн өдийд Монгол Улс малаа тоолж дүнг нь тайлагнадаг.  Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2018 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгджээ.

Тооллогын урьдчилсан дүнгээр мал сүргийн тоогоороо тэргүүлсэн аймгууд:

1.Архангай 378.3 

2.Төв 341.4 

3.Сүхбаатар 327.2 

4.Өвөрхангай 323.6 

5.Хэнтий 318.9  

Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад мал сүргийн тоо хамгийн их буюу 497-534.9 мянган тоо толгойгоор тус тус өссөн байна. Харин адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.

Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо аж.

Энэ жил шинээр малтай болсон 17 мянган өрх бүртгэгджээ. Үүнээс баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхүүдийн тоо өмнөх оныхоос өссөн байна. Харин өөрийн малыг бусдад шилжүүлсэн, малаа худалдсан, хорогдсон зэрэг шалтгаанаар малгүй болсон 12.2 мянган малчин өрх тоолуулжээ. Нийт малчдын 44.2 хувь банкны зээлтэй бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл 35-44 насны малчид хамгийн их буюу 32 хувийг, 25-34 насныхан 24 хувийг, 45-54 насныхан 23 хувийг эзэлжээ.

Малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл:

  • хонь 443.6 мянган толгой буюу 1.5 хувь
  • тэмээ 25.6 мянган толгой буюу 5.9 хувь өсөж
  • адуу 3,939.8 мянга буюу өнгөрсөн оны түвшинд байгаа бол
  • үхэр 7.8 мянга буюу 0.2 хувь
  • ямаа 216.7 мянга буюу 0.8 хувиар тус тус буурсан байна.