Европын Холбоо өнгөрсөн 12 дугаар сарын эхээр офшор бүсүүдийг зарласан билээ. Энэхүү хар жагсаалтад 17 улс багтсаны нэг нь манай улс. Жагсаалтад орсон цагаас хойш Монгол улсын зүгээс хэд хэдэн хүсэлтийг тус холбоонд илгээсэн билээ. 

Ажлын үр дүн эхнээсээ гарч Европын Холбоо татварын ил тод байдал, хувь хэмжээг нь харж дүгнэсэн хар жагсаалтаасаа гаргах орнуудын тоонд манай улсыг багтаажээ. Мөн Өмнөд Солонгос, Панам, Арабын Нэгдсэн Эмират улс, Макао, Тунис, Барбадос, Гренада зэрэг орныг хасахаар хэлэлцэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Уг асуудлыг ирэх долоо хоногт Брюссельд хотноо болох Сангийн сайд нарын уулзалтаар хэлэлцэх юм

Эдгээр найман улсыг татварын орчноо сайжруулах арга хэмжээ авч, олон улсад мөрддөг стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж тус холбооны 28 орны татварын шинжээчид дүгнэжээ.