Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад Татварын Ерөнхий газар (ТЕГ)-аас хийсэн шалгалтуудаар харилцагч, үйлчлүүлэгчдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэсэн үндэслэлээр удаа дараа хариуцлага ногдуулаад байгаа юм.

Энэ талаар банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс тайлбар тодруулга хүссэний дагуу Санхүүгийн Зохицуулах Хороо Татварын Ерөнхий газарт хандан албан ёсны зөвлөмж хүссэн юм.

Хорооны хүсэлтийн дагуу ТЕГ-аас хууль тогтоомжийн дагуу төлбөрийн баримт олгох үүрэгтэй тухай зөвлөмж ирүүллээ...